Хорих ангиас: Зодуулж, нүдүүлдэг ч тэр хүнийг гурван удаа уучилсан нь миний хамгийн том алдаа болсон

Н.Мижидмаа
2023/05/31

Бид ШШГЕГ-ын харьяа Хорих 407-р нээлттэй, хаалттай ангийг зорьлоо. Энэ анги бол эмэгтэйчүүдийн хорих анги. Эрхээ хасуулж буй эмэгтэйчүүдээс ярилцлага авахын тулд Хорих анги руу урьдчилан албан бичгээр хүсэлт өгч, мэдээлэл авах боломжтой гэсэн тул ийнхүү зорьж байгаа нь энэ. Хорих ангийн хаалгаар нэвтэрмэгц шар хувцастай, цэвэрхэн цагаан царайтай ахимаг насны бас дөнгөж 20 гарч яваа эмэгтэйчүүд харагдана. Бид энэ удаад хамтран амьдрагчаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөнөөж, 12 жилийн хорих ял шүүхээс сонссон нэгэн бүсгүйтэй ярилцах юм. Цэвэрхэн ягаавтар царайтай, уруулаа гүн ягаанаар будсан нь өөрт нь зохисон, дулаахан инээмсэглэлтэй хүмүүжигч бүсгүй бидэнтэй ярилцахад бэлэн хүлээж байлаа.

Ингээд түүний ярилцлагын хэсгээс та бүхэндээ хүргэж байна. 

“Хорих ангид ирээд найман жил болж байна. Анх хаалттай хорих ангид хоригдож байгаад нээлттэй рүү орж ирсэн. Нөхөр маань 35 настайдаа өөд болж гурван хүүтэйгээ өнчирч хоцорсон. Хэдэн жилийн дараа аятайхан ааш зантай хүнтэй учирч хамт амьдарч эхэлсэн. Эхний нэг жил хайраа, ханиа гээд л сүрхий байдаг байв. Хоёр дахь жилээсээ гэнэт л өөрчлөгдөж архи ууж, уух бүртээ надад гар хүрдэг болсон. Сүүлдээ чи миний хүн учраас чи надтай хамт уух ёстой гэж тулгаж уухгүй гэхээр зоддог байлаа. Зодуулахгүйн тулд уу гэх бүрт нь хамт ууж эхэлсэн, хамт уух нь сүүлдээ амар ч юм шиг санагддаг болсон. Би Сэлэнгэд ногоо тарьж, хэдэн үхрээсээ үр шимээ хүртэж сайхан амьдардаг байлаа. Гэхдээ тэр хүнтэй учирснаас хойш аажим аажмаар там шиг санагдаж, зодуулсан үедээ дотроо гомдож, тэвчиж ирсэн. Тэр тэвчээр нэг л өдөр тэсэрч аймшигт байдалд хүргэсэн. Хаяанд байгаа төрсөн эгчээсээ ч хамтран амьдрагчдаа зодуулдгаа нууж явсан. Цагдаад ч мэдэгддэггүй байлаа. Гурван удаа салахдаа би тэр хүнийг уучилж гэртээ дахин оруулаагүй байсан бол би шоронд тэр хүн маань шороонд булагдахгүй байждээ гэж үргэлж харамсаж, торны цаанаас олон зүйлийг бясалгалдаг. Бүсгүйчүүд, эрэгтэйчүүд хэрэв хүчирхийлэлд өртсөн нь л бол дахиж битгий найдаж уучлаарай, тэр хүнээ өөрөөсөө холдуулж сураарай. Би Аавынхаа нэрийг нар мандахад бас жаргахад ийм муухай газар дуудуулж байгаад уучлаарай, аав маань намайг шоронд ирэхээс өмнө өөд болсон. Тэр нь ч болж гэж заримдаа боддог, шоронд охиноо орлоо гэж дээлтэйгээ хатахгүй шүү дээ. “

Үргэлжлэлийг бичлэгээр үзэх:


8
angry
12
care
9
haha
16
liked
44
love
128
sad
23
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07