Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2022 онд 4.8 хувь болж эдийн засаг өссөн байна. 2022 оны намар МУ-ын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан. Тодруулбал, гадаад өрийн дарамт тулгамдсан асуудал болсон.Тиймээс валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого давж биелэсэн. Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй байгаа нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна