Тавантолгой түлш ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа

Н.Мижидмаа
2023/06/07

Тавантолгой түлш ХХК хүний нөөц, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран 1700 гаруй ажилтан ажиллаж байгаа хөдөлмөрийн хүнд, хортой 30 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнээс хүнд хортой нөхцөлтэй 12 ажлын байрны 1298 ажилтны ажлын байрыг хүнд хортой нөхцөлд тооцож, хуульд нийцүүлжээ. Ийнхүү хуульд нийцүүлснээр дээрх ажилтнуудад сард дунджаар 50 гаруй сая төгрөгийн нэмэгдэл олгож байна.

Дээрх ажилчдыг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх амралтын хугацаа уртсах боломжтой юм. Хуульд нийцүүлснээр эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах юм байна.

Мөн ажилтнуудыг хавар, намартаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хоёр үе шаттайгаар хамруулж, нийт 1864 ажилтныг лабораторын шинжилгээнд хамруулжээ.

Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд компанийн нийт ажилтны цалингийн сүлжлэлийн нэгдсэн журам батлуулж ажилтны сарын үндсэн цалинг дунджаар 15 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн “Гүйцэтгэлийн үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох тухай журам”-ыг шинэчлэн 170 албан тушаалын 1800 гаруй ажилтанд 700,0 сая төгрөгийн хүйтний нэмэгдэл олгожээ.

 Эх сурвалж: Өглөөний сонин

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07