ӨНДӨР ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСЭН "ДЦС-4"-ИЙНХӨН БОЛОВСРОЛТОЙ, ОЮУНЛАГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОНО


Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчдоо хүргэх уулзалтынхаа хүрээнд ДЦС-IV-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөртөө салбар бүрт хэрэгжүүлэх бодлого тусгасан учир эрчим хүчнийхэнтэй уулзсан нь энэ юм. Энэхүү цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр. Хамгийн том гэж тодотгосны учир нь, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цахилгааны 70 хувь, дулааны 65 хувийг дангаараа хангадаг.

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хамгийн хүнд салбар эрчим хүч байж. Гэсэн ч хариуцлагатай, хөдөлмөрч хамт олон тэрхүү хүндрэлийг даван гарч, одоогоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг хангаад зогсохгүй үйл ажиллагааныхаа хүрээг тэлж 21 аймаг, 300 гаруй сумыг цахилгаанаар хангажээ. Ингэснээр нийслэл болон орон нутгийнхан цахилгаангүй байсан цаг ард үлдсэн. Энэхүү их бүтээн байгуулалт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Миеэгомбын Энхболд гэдгийг энэ салбарынхан дуу нэгтэй хэлсэн. Иймд эх орны хөгжлийн баталгаа, эрчим хүчний хүчирхэг тулгуур байх зорилго дэвшүүлсэн энэ хамт олон Миеэгомбын Энхболдыг дэмжинэ гэдгээ итгэлтэй хэлж байлаа.

Мөн түүний дэвшүүлсэн "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжихээр тусгасанд тэд талархалтай хандаж байв. Дөрөвдүгээр цахилгаан станцын суурийг 1979 онд тавьж, улмаар цахилгаан, дулааны эрчим хүчийг боловсруулж түгээж эхэлсэн 1983 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн арвин туршлагатай хамт олон. Гэтэл энэхүү цахилгаан станцыг хувьчлах асуудлыг ярих үед Миеэгомбын Энхболд эсрэг байр суурьтай байж, ТӨХК хэвээр нь авч үлдсэнд тэд үргэлж талархаж явдаг аж.

Энэхүү станцад ажиллаж эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, ард иргэдийг гэрэл гэгээтэй, дулаахан амьдруулахын төлөө зүтгэж яваа 1400 гаруй ажилтны дийлэнх нь залуучууд. Тийм ч учраас "Залуучууд-орон байр", "Залуучууд-бүтээлч хөгжил" зэрэг цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөртөө тусгасан тул тэд Миеэгомбын Энхболдыг эргэлт буцалтгүй дэмжихээр шийджээ. Хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох дулаан, цахилгааны эрчим хүчээр ард түмнээ тасралтгүй, найдвартай хангаж буй хамт олонд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд талархаж явдгаа хэлээд сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж бололцоо ойрхон байгааг дуулгалаа. Налайх дүүрэгт салхины эрчим хүч, Дархан аймагт нарны эх үүсвэрийг бий болгосон нь энэхүү их ажлын эхлэл аж. "ДЦС-4" ТӨХК 2023 он гэхэд инновацид суурилсан эрчим хүчний цогц бүтээгдэхүүн, ажил үйлчилгээтэй шилдэг компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул боловсролтой, оюунлаг Ерөнхийлөгчтэй болохын тулд Миеэгомбын Энхболдыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 21 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр