ТӨМӨР ЗАМЧИД МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫГ ДЭМЖИНЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд сонгуулийн сурталчилгааны ажлаа наран ургах зүг Дорнод аймгаас эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн иргэд, сонгогчид, нийгмийн гэх мэт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрөө танилцуулж ард түмнээсээ захиа даалгавар авч яваа билээ. Өчигдөр тэрбээр төмөр замчид болон Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн юм. Манай эх орны төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхлэлтэй. Анхны шавыг тавьсан цагаас хойш өнөөг хүртэл төмөр замын салбарын хөгжил зогсолтгүй урагшилж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Өдгөө 15 мянган төмөр замчинтай энэ өнөр өтгөн айлын ихэнх нь залуус. Тиймээс төмөр замчин залуусыг дэмжих, нийт төмөр замчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах талд анхаарсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хэлсэн. Энэхүү салбарт төмөр замын шинэ чиглэл бий болгох зорилт мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасанд төмөр замчид ам сайтай байлаа. Тиймээс ч түмэндээ түшигтэй хүнээ дараагийн Ерөнхийлөгчөөр сонгохоо төмөр замчид илэрхийлж байсан юм.Монголын төмөр замчдыг төлөөлж УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш энэхүү уулзалтад оролцон үг хэлж, хурсан олныг хэдэнтээ нижигнэтэл алга ташууллаа. Тэрбээр "Миеэгомбын Энхболд иргэд, сонгогчидтой хийх сүүлийн уулзалтаа төмөр замчид болон баянголчуудтай хийж байгаа нь бидэнд их өндөр итгэл, найдвар хүлээлгэж байгаа хэрэг гэж бодож байна. Үндсэн хуульд ард түмэн төрийн эрхийг барьдаг байхаар заасан. Гэтэл яг барьж байгаа нь сонгуулийн хуудас бөглөж байх хугацаа. Хүн бүр сайд, дарга болохгүй учир гагцхүү төрийн өндөрлөгт өөрсдийгөө төлөөлүүлж гаргаж байгаа хүнээрээ дамжуулж ард түмэн төрийн эрхийг барьдаг. Ерөнхийлөгч бол тангараг өргөөд намын харьяалал нь дуусч мөрөө сэтэртэл ард түмний төлөө зүтгэнэ гэж тангаргаа өргөнө. Ард түмэн улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн нийт ард түмнийхээ төлөө зүтгэх хүнээ сонгох гэж байна. "Эвтэй Монгол-Ээлтэй төр" уриа нь нэр дэвшигчийн өөрийнх нь зан, чанартай яв цав таарч байгаа юм. Тиймээс та бүхэн сонголтоо зөв хийгээрэй" гэж хэлээд нэр дэвшигчийн нэг хацрыг үнэрлээд нөгөө хацрыг нь ялалт байгуулсных нь дараа үнэрлэнэ гэсэн юм.Миеэгомбын Энхболд 12 жилийн өмнө Баянгол дүүрэгт анх удаа УИХ-д нэр дэвшиж, дүүргийн иргэдийн итгэлийг 78 хувийн саналаар авч, тэднийг төрд төлөөлж байсан түүхтэй. Үүнээс хойш Миеэгомбын Энхболд УИХ-д гурван ч удаа дахин сонгогдохдоо Баянгол дүүрэгт элэгтэй хандаж, цөөнгүй бүтээн байгуулалт хийсэн болохоор дүүргийнхэн түүнд итгэж, дэмждэг гэдгээ мөн илэрхийлж байсан юм. Тэгвэл энэ удаа ч тэд Миеэгомбын Энхболдод итгэдэг гэдгээ бататгаж МҮЭСТӨ-нд хүрэлцэн ирж, багталцаж ядан суугаа иргэд түүнийг дэмжихээ илэрхийлж байлаа.Д.Сүмбэрэл: Иргэд бодлого ярьдаг, ярьснаа хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна-Миеэгомбын Энхболд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас эхлэн иргэд сонгогчидтой уулзалт хийхдээ дандаа бодлого ярьж байгаа. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигч хар бараан, бусдыг гүтгэсэн мэдээллийг л олон түмэнд тарааж байгааг би, хүмүүс ч таагүй хүлээж авч байна. Иргэд Миеэгомбын Энхболд шиг бодлого ярьдаг, ярьснаа хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа. Тиймээс би Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Миеэгомбын Энхболдыг дэмжих бас нэг шалтгаан нь УИХ, Засгийн газар нь Монгол Ардын Намынх. Тиймээс энэ хүн Ерөнхийлөгч болбол түүний ярьж буй бодлого мөрийн хөтөлбөр нь хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа.Т.Бямбацэцэг: Миеэгомбын Энхболдыг гэр бүлээрээ дэмжиж байгаа-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг зөв бодолтой, шударга хүн гэж боддог. Түүнийг манайхан гэр бүлээрээ дэмжиж байгаа. Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрийг уншсан, танилцсан. Маш их таалагдсан. Учир нь, үр хүүхдэд минь залуус бидэнд одоо шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан.Ц.Батмөнх: Монгол Улсад хий хоосон ярьж, нэгнээ муулсан хүн хэрэггүй-Миеэгомбын Энхболд олон жил улс төрд зүтгэсэн, туршлагатай улстөрч. Мөн ноён нуруутай, шударга тууштай хүн болохоор Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Монгол Улсад ийм л Ерөнхийлөгч хэрэгтэй болохоос хий хоосон ярьж, нэгнээ муулсан хүн хэрэггүй. Тиймээс залуустаа сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалья.Н.Сарнай: Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болох ёстой-Миний ээж, аав Ардын Намыг дэмждэг байсан учир би ч гэсэн дэмждэг. Ер нь тэгээд ч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч багаараа төрийн эрх барих юм бол улс орон хөгжинө гэж бодож байна. Би залуу хүний хувьд "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрөөс залуус, залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөрийг нь харж, бусад нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс илүү гэж бодсон учир Миеэгомбын Энхболдод саналаа өгнө.Б.Баярмаа: Түүнд хангалттай мэдлэг чадвар, туршлага бий-Төрийн албыг доод шатнаас нь өдийг хүртэл хашиж байгаа туршлагатай. Дээр нь эв нэгдлийг эрхэмлэж, зөв мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа учир Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болно. Өмнө баянголчууд Миеэгомбын Энхболдод итгэж УИХ-д гаргаж байсан. Энэ удаа ч Миеэгомбын Энхболдод баянголчууд итгэж найдан, улс орноо даатгана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 7 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 38 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр