33 настай эрэгтэй хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан байсныг илрүүлжээ

Н.Мижидмаа
2023/06/14

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 57 үйлдлийг газар дээр нь шуурхай илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багт “айлуудын гэрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улмаар тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эрэгтэй хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Иргэд та бүхэн

  1. хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзах
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналт, гэрэлтүүлэг хийж аюулгүй байдлаа хангах
  3. Гудамж талбай, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, хувцасны дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх
  4. Тээврийн хэрэгслийг гудамж, талбайд асаалттай орхихгүй байх, цонх хаалгыг нээлттэй үлдээхгүй байх, камерын хяналт, харуул хамгаалалттай орчин, зогсоолд байршуулах, автомашинд хар хайрцаг /дүрс бичигч/, GPS суулгаж тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ


0
angry
1
care
1
haha
0
liked
1
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07