Шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2023/07/07

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг  долдугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

Шүүгдэгч С.Батдөлийг дараах гэмт хэргүүдэд гэмт буруутайд тооцжээ. 

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус оноожээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 7 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж нийтдээ нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 5 жилийн хугацаагаар, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон байна. 

Шүүгдэгч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,

  • Р.Дашбилэгийг 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
  • Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү нарыг тус тус 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
  • Б.Энхмандахыг 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,
  • Ж.Багамонголыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 

Эд мөрийн баримтаар хураагдсан 9,390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг,16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. 

 

Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


2
angry
0
care
2
haha
30
liked
3
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20