100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна

О.Шүрэнцэцэг
2023/07/07

Үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагаас тодрууллаа. Тус хоёр дүүргийн хувьд 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

-Манай дүүрэг 170 мянган иргэнтэй, 24 хороотой. Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ гол далангаа давж үерлэсэн. Үүний улмаас ус, голтой ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг Дүүргийн онцгой байдлын хэлтэс зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 50 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж буй. Түүний зэрэгцээ очих газаргүй иргэдийг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль дээрх Түр штабын хоргодох байранд байршуулж, шаардлагатай эд зүйлийг Улаан загалмайн нийгэмлэгээс хангаж байна. Өчигдөр таван айл Чингэлтэй дүүргийн түр штабт хоноглоод өнөөдөр буцсан. Эдгээр иргэнийг дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан бөгөөд нэг хүүхдийг эмчилж байна. Цаашид үер усны нөхцөл байдал хүндэрвэл нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ, үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж байна. Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсэд үерт автах эрсдэлтэй 200 гаруй өрхийн 1000 орчим иргэн амьдардаг. Тиймээс иргэд амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөө хамгаалж, өгч буй зөвлөмжийг дагах шаардлагатай. Мөн үер усны дараа голын хэвэлд зөвшөөрөлгүй буусан айлуудын газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн юм.  

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл:

-Сүхбаатар дүүрэг 142 мянга гаруй хүн амтай. Үерт автсан 1 дүгээр хороонд 4100 орчим хүн оршин суудаг. Бороо орж эхэлсэн үеэс хороодын ажлын албаар дамжуулж иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүүргийн хэмжээнд 52 айлыг нүүлгэн шилжүүлсэн, одоо 17 айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа. Түр хоргодох байранд хоёр гэр бүлийн есөн хүнийг оруулаад буй. Одоогоор ус орсон хоёр орон сууцы гараашийн усыг соруулж байна. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтран “S’Outlets” орчмын Сэлбэ голын даланг хүчитгэхэд оролцож байна хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20