Д.Сумъяабазар: “Натур”-ын гүүр нурах эрсдэл үүссэн тул хааж, богино хугацаанд сэргээн засварлана

О.Шүрэнцэцэг
2023/07/07

Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1094 дэд өртөөнд холбогдсон 52,071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Үүнээс Сүхбаатар дүүргийн 14, 15, 17, 19 дүгээр хорооны Салхит, Дамбадаржаа, Шарга морьт, Чингэлтэйн 18, 19 дүгээр  хороо Шадивлан, Жигжид, Доод салхит болон Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх, Ганц худаг орчмын 630 дэд өртөөний 32,842 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ. Одоогоор 25 байршилд 465 дэд өртөөний 19,269 хэрэглэгч цахилгаангүй байна.

Цаашид үүсэж болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна. Мөн Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан үерийн даланг сэргээн засварлана.

Д.Сумъяабазар: “Натур”-ын гүүр нурах эрсдэл үүссэн тул хааж, богино хугацаанд сэргээн засварлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Долоодугаар сарын 1-нээс эхлэн бороо үргэлжлэн орсны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128 мянга орчим иргэн, 11 байршилд гудамж, зам талбай, мөн 108 барилга байгууламж үерт өртсөн.

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны албан хаагчид, төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын 4828 ажилтан, албан хаагч 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үерийн ус хальсан байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр элс, хайргыг 300 орчим машин механизмаар зөөж, голын даланг өндөрлөн хүчитгэж буй.

Түүнчлэн 11 авто зам, орон сууцны хотхонууд усанд автсан тул зарим байршилд зам хаах зохицуулалт хийсэн. Нийт 108 барилга байгууламжийн зоорийн давхрууд усанд автсаныг соруулах ажил үргэлжилж байна. Ус соруулахад өндөр хүчин чадал бүхий шахуурга шаардлагатай тул уул уурхайн компаниуд, хувийн хэвшил үүн дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Одоогоор Баянзүрх дүүрэгт усыг нь соруулах шаардлагатай 27 барилга байгууламж байна.

Авто зам, замын байгууламжийн тухайд 11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автсан. Эдгээр байршилд ус соруулах, түр зам сэтлэх, усны урсцыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг буурууллаа.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шанти резинденс” орон сууцны барилгын суурь усанд автаж, эргийн бэхэлгээ нурж, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын буюу бидний нэрлэж заншсанаар  “Натур”-ын гүүрийн хашлага хөндийрч, нурах эрсдэл үүссэн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Тиймээс гүүрийг түр хааж, маш богино хугацаанд сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулна хэмээв.



1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 4 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 8 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 9 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 10 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 11 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 14 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 15 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 15 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 16 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 16 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр