Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар усны түвшин 311 см хүрч үерийн аюултай түвшинг 50 см даван онц хүчтэй үерлэж буйг Нийслэлийн Онцгой Комиссоос анхааруулав.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатын орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэнтэй холбогдуулан тус голын хойд талд ойр амьдарч буй бүх айл, амралтын газрууд /120 орчим айл өрх/-ыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна