Голууд үерийн аюултай түвшинг 72-125 см даван хүчтэй үерлэж байна

О.Шүрэнцэцэг
2023/07/13

  • Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-80 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна.
  • Орхон голын эхээр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35-125 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байна.
  • Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өөрчлөлт багатай өнжсөн хэдий ч үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна.
  • Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-80 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги голын нийт уртын дагууд мөн Зэгэстэй, Цагаантуруут, Шаргалжуут, Түй, Богд, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж үерийн аюлтай түвшиг Онги гол Уянга, Арвайхээр сум орчимд 7-25 см, Хөгшин-Орхон гол Хархорин сум орчимд 23 см даван үерлэж байна.
  • Хараа гол Дархан хот, Ерөө гол Ерөө сум, Хүдэр гол Хүдэр сум орчимд үерийн түвшинг 26-72 см, Дулаанхаанаар Ерөө гол үерийн аюултай түвшинг 18 см давсан байдалтай байна.
  • Онон, Балж голууд Дадал сум орчмоор,Хэрлэн гол Багануур орчмоор үерийн түвшинг 35-40 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сумаар үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.
  • Маргааш буюу 7 дугаар сарын 14-нд Онги гол Арвайхээр сум орчмоор, Орхон гол Хархорин орчмоор, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор мөн Урдтамир, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй байна.
  • Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
1
care
0
haha
4
liked
0
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20