Үерийн гамшигт өртсөн бүх хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээж дуусчээ

О.Шүрэнцэцэг
2023/07/13

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоодугаар сарын 5-ны өдрөөс хойш цахилгаан хангамжийн нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан байна. Дээрх дэд өртөө, цахилгаан дамжуулах шугам, тоноглолд үзлэг шалгалт хийн, шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүр хийж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээсэн юм. Баянзүрх дүүргийн 49 байр, Сүхбаатар дүүргийн 49 байр Хан-Уул дүүргийн 18 байрны 0.4кВ щитэнд үзлэг үйлчилгээ хийж залгасан. Мөн агаарын шугамын гурван тулгуурыг хүчитгэсэн бол унасан 14 тулгуурыг босгож, 35кВ гурван тулгуурыг хүчитгэсэн. Түүнчлэн 6-10кВ-ын найман тулгуур унасныг босгон, яаралтай засварлах долоон тулгуурыг тэгшлэв. 107 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангахаар нийт 365 хүн, 84 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.


1
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20