Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ?

О.Шүрэнцэцэг
2023/07/13

7 дугаар сард  баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт болж, хуурайшилт их байх тул нийт малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших гэх мэт халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Цаг агаар, Орчны тоон загварчлал судалгааны хэлтэс " -ээс тодруулах боломжтой.

Уур амьсгалын тойм

Долоодугаар сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг (Зурaг 1).

Зураг 1. 7р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Долоодугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2018 болон 2022 онуудад олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2019–2021 онуудад дунджийн орчим байсан байна. (Зурaг 2).



Зураг 2. 7р сарын температурын олон жилийн явц

 [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

      Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна (Зурaг 3).


Зураг 3. 7–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 4)


Зураг 4. 7–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).  

Сарын эхээр ихэнх нутгаар, нутгийн хойд хэсгээр бороо орж, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна (Зураг 6).

Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд  хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дуднговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


                         Зураг 5. 2023 оны 7р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим,  Хагаарын дундаж температур ОЖДаас хүйтэн]

Зураг 6. 2023 оны 7–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2023 оны 7р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2023 оны 7–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2023 оны 7–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2023 оны 7-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжэээ]



0
angry
0
care
2
haha
15
liked
0
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 6 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 9 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 10 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 10 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 11 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 12 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 12 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 13 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 16 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 17 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 17 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 17 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр