38 байршилд ус соруулж байна

О.Шүрэнцэцэг
10 цагийн өмнө

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралд нийслэлийн харьяа 29 байгууллагын удирдлагууд оролцож, бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

-Улаанбаатар хотод орсон борооны улмаас 169 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Онцгой байдлын алба хаагчид холбогдох албаныхны хамт 38 байршилд ус соруулж байна. Мөн 10 байршилд цахилгаан тасалсан. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас шиврээ бороо цаг хэртэй үргэлжилж, 00:00 цагаас хойш 2 цаг орчим бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Тэрэлж, Налайх хоорондын зам усанд автаж, дүүргийн онцгой комисс ажиллаж байгаа. СӨХ-дод үерийн нөхцөл байдлаас сэргийлж, шуудайтай шороо бэлтгэх чиглэл өгсөн хэмээн танилцууллаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 15 дуудлага ирснээс гурван байршлын усыг соруулж дууссан байна.

Долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус гурван см, Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэн үерлэж байна. Голуудын усны түвшинг байнга хянаж байгаа бөгөөд дөрвөн байршилд жижүүр гаргажээ. Ус ихтэй гудамжны гэрэлтүүлэг болон нурсан замын шонгуудын цахилгааныг тасалсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нөхцөл байдлын мэдээллийг тухай бүр өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


4
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20