Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ

Н.Мижидмаа
2023/08/21

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр  /2023.08.21/ эхэллээ.

2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг чуулганыг энэ удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар даргалан явууллаа.

Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн.


Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв.

Улсын Их Хурлын даргын зүгээс энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Ерөнхийлөгчийг төлөөлж, БНСУ-ын Үндэсний АссемблейнЭрүүл мэнд, Нийгмийн халамжийн  хорооны дарга  Донкун Шин  үг хэлсэн.

Үргэлжлүүлэн Ниуэгийн Танхимын Чуулганы дарга Хима Икимоту Дуглас, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте талархал илэрхийлсэн юм.

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновациар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэх, шинэчлэлийн арга зам” сэдвээрх нэгдсэн хуралдаануудаар үргэлжилнэ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 6 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07