Англи улс 1,5 сая цахилгаан тамхийг үнэ төлбөргүй тараана


Улс үндэстний тамхины хэрэглээг бууруулах зорилготой “Swap to stop” кампанит ажил шинэ схемийн дагуу нэг сая гаруй тамхичдыг янжуур тамхиа цахилгаан тамхиар солихыг дэмжихээр боллоо.

Уг схем нь дэлхийд анхдагч болж байгаа бөгөөд янжуур тамхи хэрэглэгч 5 хүн тутмын нэг нь цахилгаан тамхины анхдагч хэрэглээний багц, сэтгэлзүйн зөвлөгөө, бусад тамхинаас гарах үйлчилгээнд хамрагдах юм. Ингэснээр Англи улсын ЗГ-аас зарласан 2030 он гэхэд тамхидалтын түвшнийг 5% буюу түүнээс доош байлгах амбицад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Орон нутгийн эрх баригчдыг энэ оны сүүлээр уг хөтөлбөрт оролцохыг урьж, тус бүр өөрийн харьяа иргэдийн хэрэгцээнд тохирсон схемийг боловсруулж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх бүсийг шийдэх болно гэв.

Их Британийн Парламентын  Төрийн нарийн бичгийн даргын анхан шатны тусламж, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч Нил О’Брайен өнөөдөр хэлсэн үгэндээ орон нутгийн схем амжилттай хэрэгжсэний дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд тамхи татахаа болиход нь туслах санхүүгийн урамшуулал олгоно гэж мэдэгдлээ. Үүнд, ирэх оны эцэс гэхэд тамхи татдаг бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд зан үйлийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ваучер санал болгох ажлууд хэрэгжих юм.

Мөн иргэдийг тамхинаас гарах сэдэл өгөх зорилгоор эерэг мэдээлэл агуулсан мессежийг тамхины хайрцаг дээр заавал байршуулах талаар Засгийн газар зөвлөлдөх юм.

Нэмж дурдахад өсвөр үеийнхэн болон тамхи татдаггүй хүмүүсийн дунд түгээмэл болж буй цахилгаан тамхины хэрэглээг зогсоох арга хэмжээний хүрээнд хууль бус худалдааг таслан зогсоох болно гэжээ.

Эрүүл мэндийн яамыг төлөөлөн Нейл О’Брайен хэлэхдээ:

“Насаараа янжуур тамхи татсан 3 хүн тутмын 2 нь тамхинаас болж нас бардаг. Тамхи бол албан ёсоор худалдаанд байгаа үхэлд хүргэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм.”

“Бид нэг сая янжуур тамхи хэрэглэгчдэд тамхинаас гарахад нь шинэ тусламж санал болгож байна. Бид дэлхийн хэмжээнд анх удаа үндэсний "swap to stop" хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Бид зөвлөлүүд болон бусад албаны хүмүүстэй хамтран Англи даяар нэг сая тамхи татдаг хүмүүст үнэ төлбөргүйгээр цахилгаан тамхи хэрэглэх хэрэгсэл санал болгоно.”

Шинэ бодлогын хүрээнд 3 зүйлийг зорилго болгож байгаа аж. Үүнд: аль болох олон янжуур хэрэглэгчдийг тамхинаас татгалзуулах, тамхи огт хэрэглэдэггүй болон насанд хүрээгүй иргэдэд янжуур болон цахилгаан тамхийг хэрэглүүлэхгүй байх, мөн, цахилгаан тамхийг янжуураас татгалзуулах хэрэгсэл болгох зэрэг гэжээ.

Тамхиа орхисон хүмүүсийн хувьд нэг жилийн дараа зүрхний шигдээсийн эрсдэл хоёр дахин буурч, эцэст нь эмнэлгийн орон дээр хэвтэх эсвэл түүнээс ч дордох эрсдлээс хоёр дахин хамгаалагддаг байна.

Мөн схемийн хүрээнд илүү олон эмэгтэйчүүдийг тамхигүй жирэмслэхийг дэмжсэнээр нярайн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай эрүүл мэндийн асуудалтай, тураалтай, дутуу хөгжсөн нярайн тоог бууруулна. Мөн зулбах, амьгүй төрөх эрсдлийг бууруулна гэж үзэж байна.

“Тамхидалтын түвшнийг бууруулснаар янжуур тамхи татахтай холбоотой өвчлөлийн тоог бууруулж, улмаар Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ /NHS/-ний хүлээлгийн дарааллыг багасгах нь нэн тэргүүний зорилтуудын нэг юм” гэжээ.


0
angry
2
care
6
haha
5
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07