ГОВЬ: Монголын анхны ноолууран гутал олон улс руу “нүүдэллэнэ”

Н.Мижидмаа
2023/08/21

Ямагт анхдагчдын нэг байсаар ирсэн “ГОВЬ” ХК анхны ноолууран гутлаа урлан хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. Олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд ноолуурын загвар болон чанарын шуугиан ам дамжин тарж байгаа энэ цагт ГОВЬ дахин нэг шинэ бүтээлийг урлаж олныг гайхшируулаад байна. Ноолуураар зөвхөн цамц, өмд л урладаг гэх хэвшмэл ойлголтыг ГОВЬ-ийнхон эвдэж, бүтээгдэхүүний сонголтыг арвижууллаа.

ГОВЬ шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу хөлд таатай байгальд ээлтэй сонголт гэх консепттой гаргахыг зорьсон хэмээн тус компанийн бүтээлч сэтгэлгээтэй залуус онцолж байсан юм. Мөн “cashmere sneakers” нь агаарын солилцоог бүрэн хангадгаараа давуу талтай бөгөөд "амьсгалдаг гутал" ч гэж тодорхойлж болно. Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхэнд тохиромжтой бөгөөд амьдралын алхам бүрд зохицох сонголт байж чадна хэмээн ГОВЬ-ийн дизайны хамт олон тодотгожээ. Магадгүй загварын салбарт трэнд болж буй “цагаан кет”-ийн орыг ч залгамжилж мэдэх юм. 


ГОВЬ-ийн “Cashmere Sneakers”-ийн давуу талууд:

  • Ноолууран гуталд зориулж агаарын солилцоог бүрэн хангадаг шинэ драпыг урласан.
  • Ул нь “Green eva” буюу байгальд ээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж, үдээсийг 100% хөвөн даавуун материалаар урласан.
  • Түүнчлэн байгальд хор хөнөөл учруулахгүй байх үүднээс үдээсний нүдийг хатгамлаар шийдсэн.
  • “Cashmere Sneakers”-ийн дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-н замгийг агуулсан эко материалаар хийгдсэн. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах төдийгүй чийг шингээх давуу талтай.

ГОВЬ тогтвортой байдлыг эрхэмлэн байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог нь урласан бүтээгдэхүүн бүрийн нарийн хийц, материал сонголт, баглаа боодол гээд жижиг деталь бүрээс нь мэдрэгддэгийг үнэн ч хэрэглэгчид нь андахгүй.  Тэд шинэ бүтээгдэхүүний гадна сав боодлыг ч мартсангүй. Баглаа боодлын хувьд 100% органик даавуун гутлын уут болон дахин боловсруулсан цаасыг ашигласан байна.

Монголчууд өөрсдөө гутлаа урлаж эхэлснээр экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу уул уурхайн бус эдийн засгийг солонгоруулан дотооддоо үлэмж хэмжээний баялгийг бүтээх эх үйлийн жимийг тодотгож буй нэг хэрэг юм. Энэ том ажлын манлайлал нь болж өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулж буй ГОВЬ-ийн шинийг санаачлагч хамт олонд Монголын анхны ноолууран гутлыг урласанд талархал илэрхийлж, баяр хүргэе!

Дашрамд дурдахад ГОВЬ “Cashmere sneakers”-ээ 2023.08.23-ны өдөр олон улсын зах зээлд танилцуулах юм байна.

Бичлэгээр үзэх: 



0
angry
0
care
0
haha
10
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 7 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07