Б.Батсайхан: Үнэр нь гарчих вий гэж гялгар уутанд хийж, Канад явах бүсгүйд хүлээлгэн өглөө

Н.Мижидмаа
2023/08/24

Манай улсад аяласан Канад охин бамбаруушаа гээсэн учир олж өгөхийг хүссэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл охины хайртай бамбаруушыг олж Канад улс руу явах хүнд хүлээлгэн өгсөн байна.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан: Бамбаруушны эзэн охин Канад улсын иргэн юм байна. Бамбаруушийг аав нь бэлэглэсэн аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом юм байна. Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг алдарт Хонгорын элсний ар хормой дахь Жуулчин говь-2 бааз дээр орныхоо ар хөндийд унагаад мартаад явсан бөгөөд тоглоомоо олохоор зар тавиулсан нь Сайхан сэтгэлт Монгол түмэн олж өгч өнчирсөн сэтгэлийг нь дэвтээх юм сан гэж санаа тавьж байлаа. Жуулчин говь-2 баазын У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас олж, Улаанбаатар хүргэж эзэнд нь хүргэж өгөх үүрэг хүлээсэн юм аа. Гэр бүлийн хамт уг тоглоомыг үнэр нь гарчих вий гэж гялгар уутанд хийж хямгадан явсаар Канад улс руу бамбаруушны эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгөв. Бамбарууш удахгүй эзэндээ хүрч охин баярлах байхаа.  Энэ тоглоом нэг охины хувийн хэрэг хэдий ч монголчууд зөв зүйлд хүн хүнээ хайрлах, өрөвдөх, туслах, нинжин сэтгэл гаргах, гээд ямар их агуу сэтгэл гаргаж чаддаг гэдгийг баталж чадсан үйл боллоо" хэмээн нийтэлжээ.


3
angry
1
care
0
haha
41
liked
16
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 6 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07