Есдүгээр сарын цаг агаарын төлөв гарчээ


Цаг уурын байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөв гарчээ.

Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй.

Сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 12–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3°С-аар сэрүүхэн байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зарим газраар 16–18 м/с, зарим үеп түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

 Эх сурвалж: ЦУОШГ


11
angry
10
care
2
haha
116
liked
22
love
26
sad
29
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.137
2023/08/30
0
0
Баярлалаа
Хариулах
203.91.115.54
2023/08/29
0
0
7
Хариулах
203.91.115.46
2023/08/29
0
0
Хариулах
2405:5700:300:a936:841c:9968:f609:8d44
2023/08/29
0
0
Зааааазааа
Хариулах
213.87.133.137
2023/08/28
3
5
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
2405:5700:311:ac2:bc5b:aba3:40bf:373d
2023/08/28
0
0
tsag agaariin medeelliin door bvvr alatsaad baidag shv kkkk taltsaad alaltshuu
Хариулах
202.9.46.0
2023/08/28
2
3
teddugeer 10 honogiin dund suul gej t1tej bhaar zugeer udruur ni heleech, 30-han honog shde, mayglah umaa olj yadahiin
Хариулах
103.254.123.52
2023/08/29
0
0
Tshdee
Хариулах
202.126.90.89
2023/08/28
9
0
mergejliin ug helleg shuude 1-r araw honog gej 1-10nii odriig helne 2r araw honog gej 11-20 hurtel 3 r araw honog gej 21-30(31) hurtel mash oilgomjtoi l ymsan iimhen ch ym oilgohgui yanada haha
Хариулах
202.55.188.124
Өчигдөр
0
0
Ийм юм ойлгохгүй уурлаад наасан ха ха
Хариулах
66.181.161.121
2023/08/29
0
0
солиор
Хариулах
103.14.39.50
2023/08/28
0
4
Hrn tiin
Хариулах
Шинэ мэдээ
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 8 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 9 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 10 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 11 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 12 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 12 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 13 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 13 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 13 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 14 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 15 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 16 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ гэв 17 цагийн өмнө