Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Н.Мижидмаа
2023/08/30

Ирэх сарын цаг агаарын төлөв мэдээг ЦУОШГ-аас гаргажээ.

Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байгаа бөгөөд сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД–аас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зарим газраар 16–18 м/с, зарим үеп түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7) байна.

Агаарын температур,  Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 6, 7) байх төлөвтэй байна.

Агаарын температур, Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчимхур тунадас Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Агаарын температур, Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан хур тунадас Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7) байх төлөвтэй байна.

Агаарын температур,  Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3°С-аар сэрүүхэн байх төлөвтэй байна.


1
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.180
2023/08/30
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 9 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 10 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 11 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 11 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 12 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 13 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 14 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 14 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 14 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 15 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 15 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 16 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ гэв 18 цагийн өмнө