БОАЖЯ: Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлж байна

Ц.Цэрэнбадам
2023/09/05

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд хавсралтад дурдсан газар ашиглагчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйл 39 дүгээр зүйл 39.1.2 “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 37 дугаар зүйл 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах, 39 дүгээр зүйл 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйл 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдье.

Иймд хавсралтад дурдсан газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглах эрхийг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу.

Жич: Богдхан уулын дархан цаазат газрын сонсох ажиллагаанд хамрагдаж буй газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав.





1
angry
0
care
4
haha
11
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 11 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07