"Гурван хүний амь насыг хөнөөж, 4 хүүхэд өнчрүүлсэн гэмт этгээд хилээр гарч, хэргийг зориуд замхруулж байна"

О.Шүрэнцэцэг
2023/09/06

Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн хэрэг энэ оны гуравдугаар сарын 13-ны 01:00 цаг орчимд гарсан. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн шалган нэвтрүүлэх постоос 7 км-ын зайд байрлах “Дэлүүн” гэх дэлгүүрийг том оврын авто машины жолооч Т.Ж мөргөж, дэлгүүр дотор байсан Х.С, М.А, н.А нарын амь насыг хөнөөсөн. Хэрэг гарснаас хойш зургаан сар гарны хугацаа өнгөрч байхад гэмт этгээдийг одоо болтол барьж хориогүй байгаа талаар ар гэрийнхэн зүгээс гомдолтой байгаагаа хэлж байна.

Гурван хүний амь нас хөнөөсөн Т.Ж нь зургаадугаар сарын 08-ны өдөр хил даван зугтсан бөгөөд түүнийг гэм буруутай гэдгийг прокурорын байгууллагаас зургаадугаар сарын 25-нд тогтоож, яллагдагчаар татах шийдвэр гаргажээ.


Нас барсан Х.С, М.А, нар нь нэг гэр бүлийн хүмүүс байсан. Харгис алуурчнаас болж 12 настай, 3 настай, 10 настай,  7 настай гэсэн 4 хүүхдүүд бүтэн өнчин болжээ.

Дэлгүүрт ажиллаж байсан 24 настай эмэгтэйн өндөр настай ээж охиноо бурхан болсныг сонсоод шоконд орж, мартах өвчтэй болсон биеийн байдал хүнд байгаа. Бүхэл бүтэн гурван хүний амь насыг газар дээр нь хөнөөсөн, ачаа хэтрүүлэн ачсан, шалгах постоор хүчээр дайрч орсон зэрэг бүх бичлэг, нотлох баримт байхад хэрэг яагаад ийм удаашралтай байгааг гайхаж байна” хэмээн ярьж байв.

Ар гэрийнхнийх нь зүгээс “Гэм зэмгүй гурван хүний амь насыг хөнөөсөн этгээд хил гаран зугтсных нь дараа прокурорын шийдвэр гарсан нь хэргийг санаатайгаар удаашруулж байна гэх хардлага төрүүлж байна.


49
angry
1
care
1
haha
6
liked
3
love
60
sad
21
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20