“Халзан бүргэдэй" ордыг нутгийн иргэдийн саналд үндэслэн, ашиглах эсэхийг шийдэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2023/09/06

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө

 "Ховд аймгийн Мянгат сумын нутаг дэвсгэрт орших Халзан бүргэдэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу цуцалж, орон нутгийн ард иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Халзан бүргэдэй орд дээрх хоёр тусгай зөвшөөрлийг Монголиан Нейшнл Рийр Ийрт ХХК эзэмшдэг.  Монголиан Нейшнл Рийр Ийрт компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна. Анх лиценз олгогдсон хугацаа 2001, 2004 он байна. Улсын бүртгэлд газрын ховор элемент гэсэн ангилалаар бүртгүүлсэн. 268 сая тонн хүдэртэй томоохон хэмжээний орд газар. УУХҮЯ-аас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулаад энэ уурхайн үйл ажиллагаа түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх мэт зөрчлүүдтэй байсан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байсан байсан учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоол гарлаа" гэлээ. 


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20