Энэ намар-өвөл ГОВЬ-ийн урлалтай хамт


Нар аргадсан дэлгэр зуныг үдэж сэрүүн цаг хаяанд ирлээ. Дэлхийн загварын ордныхон улирал солигдох мөчид ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлсон хавар/зун болон намар/өвлийн цуглуулгаа танилцуулдаг билээ. Харин энэ жишгийн нэгэн адил монголын загварын салбарын түүчээлэгч “ГОВЬ” ирэх жилийн намар өвлийн өнгийг тольдсон цуглуулгаа саяхан хэрэглэгчдийн хүртээл болгоод буй.

ГОВЬ-ийн намар өвлийн цуглуулга нь “Town & Country” 23-24 нэртэйгээр худалдаанд гарсан бөгөөд тус цуглуулгад багтсан загварууд нь  энгийн атлаа эрхэмсэг мэдрэмжийг өгч таныг ямар ч үед хээнцэр, цэгцтэй, эрхэмсэг харагдуулна гэж тус компанийн бүтээлч дизайнерууд онцолж байсан юм. Тус цуглуулгад нийт 40 гаруй загвар багтсан бөгөөд цуглуулгын загвар нэг бүр таны ямар ч хувцастай хамгийн таатайгаар хоршино гэдгийг мөн цохон тэмдэглэлээ.

Хүйтний улиралд ч загварлаг байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд ГОВЬ-ийн намар өвлийн “Town and Country” цуглуулгын загварууд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл ГОВЬ-ийн шинэхэн цуглуулгыг өдөр тутамдаа хэрхэн загварчлах вэ?

  • “Town & Country” цуглуулгад гүн ухлаадастай чөлөөт загварын поло цамц багтсан бөгөөд тус бүтээгдэхүүнээр чөлөөт, ажил хэрэгч гээд олон төрхийг бүрдүүлэх боломжтой.

Бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой бүтээгдэхүүн бол яах аргаггүй ноолууран платье юм. Ажил хэргийн уулзалт, үдшийн арга хэмжээ, хурим найр гээд ямар ч цаг үе, чухал мөчид таныг хээнцэр, дэгжин харагдуулах ноолууран платьег танд санал болгож байна. ГОВЬ-ийн намар/өвлийн цуглуулгад багтсан ноолууран платье нь сонгодог хар өнгө, таны гоо үзэсгэлэнг тодотгох улаан, ялдам, эрхэмсэг байдлыг тань илтгэх бор зэрэг 5 өнгөний сонголттойгоор худалдаанд гарчээ.

Хүйтний улиралд таныг дулаан хэр нь загварлаг харагдуулах бүтээгдэхүүн бол мэдээж ноолууран ороолт. Харин “ГОВЬ”-ийн шинэхэн цуглуулга бидэнд шинэлэг өнгө болон хээг хамгийн таатайгаар хослуулсан нэхмэл ороолтуудыг санал болгожээ. Тухайлбал тагнай хээг өнгөний блоктой хослуулж урласан бөгөөд намрын шаргал өнгийг санагдуулам мэдрэмжийг танд төрүүлнэ гэж ГОВЬ-ийн дизайнерууд онцолж байлаа.

“ГОВЬ”-ийн намар/өвлийн улиралд зориулан гаргасан “Town & Country” цуглуулгын загварууд нь дэлхийн чиг хандлагатай тун нийцэх бөгөөд орчин цагт тренд болоод буй ухаалаг хувцасны шүүгээг уг коллекцоор бүрдүүлж болох юм. Ухаалаг хувцасны шүүгээ нь таны завгүй амьдралын хэмнэлийг хөнгөвчилж цөөн атлаа чанартай бүтээгдэхүүнээр загварлаг төрхийг бүрдүүлэхийг хэлнэ.

Та дараах линкээр нэвтрэн ГОВЬ-ийн намар/өвлийн шинэхэн цуглуулга болох  “Town & Country”-ийн бусад загваруудыг үзэж сонирхон брэндийн салбар дэлгүүрүүдээр зочлон цуглуулгын бусад загваруудаас худалдан хийх боломжтой юм.

‘Town & Country” цуглуулгыг ЭНД дарж үзнэ үү. 



0
angry
0
care
1
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07