ХӨХ ХОТЫН ЭКСПОГООС: Экспод оролцсон ААН-үүд бизнесийн түншүүдээ олж авлаа


“Хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай боллоо. Уг арга хэмжээнд Төв Азийн таван улс, БНХАУ-ын зарим мужийн нийт 3000 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд танилцуулсан юм.

 Экспод оролцсон аж ахуйн нэгжүүдийн сэтгэгдэл:

Х.Баяр “Давхар хийц” ХХК-ийн менежер: Манай компани Монгол-Хятадын экспог анх зохион байгуулагдсан цагаас нь эхлээд орж эхэлсэн. Дөрөв дэх удаагаа оролцож байна. Өвөр Монголчууд үндэсний гар урлалын бүтээгдэхүүнийг маань их сонирхож худалдан авалт ч сайн хийдэг. Энэ экспо арга хэмжээнээс бид түншүүдээ олж авч хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түншүүдийнхээ захиалгын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд нийлүүлж ажилласаар ирсэн, жил ирэх тусам экспогийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаад таатай байна.

Д.Сайннямбуу ”Хүлэг” ХХК-ийн захирал: Манай компани жил бүр Хятад улсын Хайлаар, Эрээн зэрэг хотуудад зохион байгуулагддаг экспо арга хэмжээнд оролцсоор ирсэн. Энэ удаагийн Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын экспо арга хэмжээ нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж, үүнийг дагаад үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс ч олон байгаад бидний зүгээс таатай байна. Манай бүтээгдэхүүний хувьд борлуулалт сайтай байдаг. Өвөр Монголчууд болон Хятадууд Монгол арьсыг чанартай, арав хорин жил өмсөгдөнө гээд худалдан авалт ихээр хийдэг. Загварын хувьд Монгол загвартай хувцсыг түлхүү худалдан авалт хийх хандлагатай байдаг.


Т.Гэрэлмаа “Мөнгөн брэнд”-ийн захирал: Манай компани Чанчу, Эрээн хотуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнд ороод өнөөдөр Монгол-Хятадын экспо арга хэмжээнд анх удаа ирж оролцож байна. Хятадын үзэсгэлэнд оролцоход борлуулалт сайн хийгддэг, манай кашмер сайн танигдсан учраас борлуулалт ч дагаад өндөр байна. Хятадын худалдан авагчдын хувьд шинэ загварууд болон ноолуурын натурал өнгийг илүү сонирхсон худалдан авалт хийж байна. Таалагдсан зүйлдээ мөнгө харамлалүй өөртөө болон ээж, аав гэр бүлийнхэндээ бэлэг болгон авч байна. Гэхдээ худалдан авагчид манай ноолуурыг өмнөх жилүүдийг бодвол ханш өссөн гэх сэтгэгдлийг хэлж байна.

Н.Үүрцайх “Уран хүлэг” брэндийн үүсгэн байгуулагч: Манайх хоёр дахь удаагаа Хөх хотын экспо арга хэмжээд оролцож байна. Мөн бусад хотуудад зохион байгуулагддаг үзэсгэлэн арга хэмжээнд ч тасралгүй оролцсоор ирсэн. Уран хүлэгийн бүтээгдэхүүнийг сайн таниулж сурталчилж ирсэн, борлуулалт ч мөн сайн байдаг. Өвөр Монголчууд Монголд очоод ч худалдан авалт хийдэг тохиолдол бий. Ер нь түншүүдтэй болсон гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд борлуулалт буурах хандлагатай байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д бүх сургуулийн монгол хэлний хичээлийг багасгаж, үзэхгүй болж байгаатай холбоотойгоор Монгол дээлний хэрэглээ багасч байгаа нь Монгол дээлний борлуулалтад нөлөөлж байна. Өвөр Монголчууд Монгол бичиг үзэхдээ сурагчид төдийгүй багш нар, эцэг эхчүүд нь ч Монгол дээлээ өмсдөг байсан бол одоо заавал өмсөх шаардлагагүй болсон учраас хэрэглээ багасч байгаа нь борлуулалт өмнөх жилүүдээс буурснаас харагдаж байна.





0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07