ТУЛГА ТОЙРСОН: Түгжрэлийн эцсийн шийдэл тэгш, сондгой?

Б.Энхтулга
2023/09/11

Яг үнэндээ ямар ч шийдэлгүй түгжрэлийн асуудлыг энд тэндээс нь бичсээр байгаад зүгээр л нийгмийг стресстүүлдэг сэдэв болоод удаж байна. Янз бүрийн арга, шийдэл ярьж явсаар эцэстээ бид тэгш, сондгой руу шилжээд 10 гаруй хонолоо. Ямар ч арга байхгүй учраас тээврийн цагдаагаас авах ёстой арга хэмжээ, явах ёстой замаараа л явж байна гэсэн үг. Буруутгах аргагүй. Харин нийслэлийн тодорхой бус байдлаас үүдэн үүний ард олон хүний ажил, амьдрал алдагдсаар байгаа юм. Цаашдаа ажил, амьдралаа тэгш, сондгойдоо тааруулж зохицуулах ёстой юу. Эсвэл гэнэт гаргадаг нэг шийдвэрт нь бэлэн байх ёстой юу гэх мэтчилэн асуулт хэвээр.

420 тэрбум?

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулахын тулд төсвөөс 420 тэрбум төгрөг Нийслэлд шийдэж өгнө хэмээн том тоотой мэдээлэл хийж байлаа. Ер нь бол нийслэл хотоос улсын төсөвт төвлөрүүлэх ёстой мөнгөнөөс 420 тэрбум төгрөгийг төсөвт татахгүйгээр түгжрэлээ бууруулахад зарцуулах эрхийг Засаг дарга Д.Сумъяабазарт үлдээсэн гэсэн үг юм. 420 тэрбум төгрөгийн түүх нэг ийм. Ямартай ч мөнгөний асуудлыг нь шийдсэн өдрөөс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Бүр түгжрэл хариуцсан сайдтай ч болсон. Энэ хугацаанд нийслэлийн түгжрэлийн эсрэг хийсэн ажлуудыг харвал хайс, хашаа буулгах, явган хүн болон дугуйн зам зассан, нийтийн тээврийн парк шинэчлэлт, гүүр барих зэрэг ажлуудад 345 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Товчхон задаргаа харуулбал:

-Нийтийн тээврийн парк шинэчлэл 74.5 тэрбум төгрөг

-13 байршилд гүүрэн байгууламж, зам барихад 65 тэрбум төгрөг

-Газар чөлөөлтөд 72 тэрбум төгрөг

-RFID төхөөрөмж 161 байршилд суурилуулах, 442,477 ширхэг цахим гэрчилгээ

Энэ мэт ажлууд хийгдсэн талаар нийслэлээс тайлан тавьжээ. Нүдэнд харагдаж амьдралд нөлөөлөхгүй л байгаа болохоос биш ямар нэгэн юм хийгээд л байгаа бололтой. Олон жилийн өмнөөс бугшсан түгжрэлийн асуудлыг хормын дотор шийдэхгүй гэдгийг ард түмэн ч, эрх баригчид ч мэдэж байсан. Гэхдээ л тэд үүнийг анхнаас нь улстөржүүлж өнөөг хүртэл оновчтой арга хэмжээ авалгүй өнөө, маргаашдаа л зориулж шийдвэр гаргасаар...

Тэгш, сондгой?

420 тэрбум төгрөгийг зарцуулах эрх мэдлийг авсныхаа дараа Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулж чадна. Үүнд огт эргэлзэх хэрэггүй хэмээн галтай ярьж байлаа. Гэхдээ жилээс жилд гал нь унтарч явцдаа олон жил бугшсан асуудлыг гуравхан жилд шийдэж чадахгүй хэмээн цогтой ярьж сууна. Удахгүй утай май болоод сууж байх вий. Гол учир нь борооны ус үерлэхээс хамгаалж далан барихаа мартсан шиг жил болгон нэмэгдэж байгаа автомашины урсгалаа зохицуулахгүйгээр ямар ч ажил хийгээд нэмэргүй гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг тэгш, сондгойгоор нь нэг нэг өдрөөр хөдөлгөөнд оролцуулж байж тэг зогсчихгүйхэн хөдөлгөөн өрнөж байна. Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн хавар ярихдаа л энэ байдал удаан үргэлжилж ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол цаашдаа тэг зогсохгүйн тулд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас өөр ямар ч боломжгүй гэж хэлж байсан нь өнөөдөр биеллээ олж амьдралд хэрэгжиж байна. Түгжрэлийн асуудал нийтийн тээвэртээ ч биш нийт хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоондоо байна гэдгийг бүгд л ярьж байсан. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог 500 орчим мянган автомашины бараг тал хувь нь зогсолтгүй хөдөлгөөнд оролцож байна. Хүнээр бол автозам өдөржин шөнөжин ямар ч зогсолтгүйгээр ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ бид тэгш, сондгойн зохицуулалт хэрэгжсэн ч түгжирсээр л байх юм байна гэдэг нь өнгөрсөн өдрүүдэд харагдлаа. Арай л тэг зогсчихгүйхэн шиг.

Энэ шийдвэр үерлэж эргээсээ хальсан голыг шороогоор далан босгож торгоож байгаатай ижил л зүйл болж байгаа юм. Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох шийдвэр энэ долоо хоног үргэлжлээд дуусна. Оргил ачааллын үеийг тааруулж ийм шийдвэр гаргаж хэдэн өдрийг ардаа хийсэн ч одоо эргээд л 2 км зам туулах гэж хоёр цаг түгжирдэг үе ирнэ. Цаашаа тэгш, сондгойгоо үргэлжлүүлэх юм уу эсвэл яриад байсан RFID шинэ технологио хэрэгжүүлж, метрогоо хөдөлгөөнд оролцуулж нийтийн тээврээ сайжруулах гээд байгаа юм уу. Нийслэлийн иргэдэд ямар ч мэдээлэл алга. Хаа хаанаа учраа олохоо байчихсан юм болов уу?

Эцсийн шийдэл...

Одоогийн байдлаар тэгш, сондгой нь эцсийн шийдэл нь юм байна. Зарим нэг сайтаар үргэлжлүүлэх эсэх дээр санал асуулга явуулж иргэдийн хандлагыг ажиглаж байх жишээтэй. Уг нь түгжрэлийг шийдэх олон шийдэл бий. Хуулаад байдаг гадаадынхнаас хуулаад ч болтугай шийдэж болох л асуудал. Яагаад заавал монголын асуудал шийдэгддэггүй бусад улс орон тулгамдсан асуудлаа шийдээд цааш алхаад байдаг юм бол. Бид дөрвөн жилийн циклтэй явж ирсээр энэ хугацаандаа эрх баригчид өөрсдийнхөө асуудлыг шийдэж ирсэнд л учир бий. Хэн нь ч нийгмийн амьдралыг өөрчлөх бодолтой улс төрд орж ирдэггүй. Өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж ирэх сонгуулиар хэл амгүй орох бодол тээж явдаг. Ард нь иргэд нөгөө л нэг стресстэй нийгэмдээ орилоод л үлддэг.

Түүхэндээ байгаагүй их мөнгийг тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлаа шийд гээд нийслэлд зарцуулах эрхийг нь өгсөн. Гэтэл сүүлдээ нам дотроо энэ асуудлаас болж хагаралдаад энэ их мөнгийг өгч байхад юу ч хийж чадахгүй байгааг нь гайхаж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Метро түгжрэлийн зөв шийдэл гэж хэлж болохгүй хүндээ тааруулж төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй” хэмээн дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг нь шүүмжлээд амжсан. Харин нийслэл хашаа, хайс буулгасан, орж ирдэггүй олон автобус, хэрэгждэггүй орчин үеийн RFID технологи ярьсаар. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар шүүмжлүүлэх 10-хан сарын хугацаа үлдлээ. Иргэд хариулт хүлээсээр...

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 7 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04