Цахилгаан шатанд нэгийнхээ биед халдаж буй бичлэг цахим ертөнцөд цацагдсан. Цагдаагийн байгууллагад "2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав хоёр зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь цахилгаан шатанд гэр бүлийн хамаарал бүхий Д-гийн биед халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна