Улсын гарьд Б.Гончигдамба: Яах вэ би бөх барилдаж явсан нь үнэн, алт байгаа эсэхийг нь тогтоогоод өгье л гэсэн юм

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн боловсролын салбарыхантай хийсэн уулзалт дээр уул уурхайгүй Завхан биш, эсрэгээрээ уул уурхайтай Завхан аймаг болно... гэж мэдэгдэл хийсний дараа Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дэвсгэрт “Чулуун цаг” ХХК хайгуулын ажил хийхээр өрөм, техникээ ачиж, кемпээ буулгаж эхэлсэнийг нутгийн иргэд эсэргүүсэн байна.

Хайгуулын ажил хийхэд тухайн орон нутгийн удирдлага “ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙХ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г баталдаг бөгөөд Чулуун цаг компанийн хайгуулын ажлын менежментийн төлөвлөгөөг Сантмаргаз сумын өмнөх хоёр Засаг дарга батлаагүй иржээ. Харин одоогийн засаг дарга Б.Эрдэнэбаатар нууцаар баталсан нь нутгийн иргэдийн бухимдлыг ихэд төрүүлсэн байна.

Хайгуулын ажил хийх гэж байгаа “Чулуун цаг” компанийн захирал нь Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Улсын начин Б.Чимэд-Вандан, харин менежер нь Их-Уул сумын харъяат улсын гарьд Б.Гончигдамба нар хэмээн очсон боловч нутгийн иргэд “Уг компанийн жинхэнэ эзэд нь эдгээр бөхчүүд биш. Үүний цаана Таван толгой транс компанийн захирал, Даян бөхийн дэвжээний тэргүүн Д.Дагвадорж байгаа бөгөөд тэр хүн уул уурхайг эсэргүүцэх нутгийн иргэдийн эсрэг бөхчүүдийн нэр нүүрийг ашиглаж байна” хэмээж байв.

Чулуун цаг компани нь хэд, хэдэн удаа дээж авсан байна. Уг авсан дээжүүдийн лабораторийн дүгнэлтээр цагаан алт, шар алт болон бусад металууд илэрсэн учир өнөөдрийн хайгуулын ажил хийгдэх үндэслэл болсон.

Газар шороогоо хамгаалж үлдэхээр тэмцэж байгаа иргэдийн ажлыг хэсгийн ахлагч аймгийн засаг даргаас хоёр зүйлийг шаардаж, аймгийн засаг дарга шаардлагыг хүлээн авсанаар эхний зөвшилцөлд хүрсэн нь:

  • Иргэдийн шаардлага дээр үндэслэн АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР-т лицензийг цуцлуулах албан бичиг явуулах
  • Уг асуудал шийдэгдтэл Чулуун цаг компанийг тухайн талбай дээр хайгуулын ажил хийхгүй байхыг шаардсан албан бичиг хүргүүлэх

Уг хүсэлтийг аймгийн засаг дарга зөвшөөрсөн. Мөн иргэд Чулуун цаг компанийн төлөөлөл улсын гарьд Б.Гончигдамбад тавьсан бөгөөд Б.Гончигдамба хүсэлтийг хүлээн зөвшөөрч хайгуулын ажлыг хийхгүй текник тоног төхөөрөмжүүдээ ачуулахаар болсон юм. Харин газар шороогоо хамгаалах иргэдийн ажлын хэсэг лицензийг хуулийн хүрээнд цуцлуулах ажлыг эхлүүлж байна. 


4
angry
3
care
4
haha
2
liked
30
love
14
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.75
2024/05/07
0
0
Гүй одоо, уг нь сум орон нутагт л хэрэгтэй шүү дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20