Б.Ганхуяг: Гадуур яригдаад байгаа 40 их наяд төгрөгийн хохирлын асуудал байхгүй, өөр хүмүүсийн хэргийг тохох гээд байгаа юм уу

О.Шүрэнцэцэг
2023/09/12

"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ болж байна.

Шүүх хуралдааны эхэнд "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:

Нэгдүгээрт Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан ч нэг нь ч үлдээгүй. Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна.  Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан. АТГ-аас хэргийг шалгаад ирүүлсэн. 

АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.  Таны хэрэг ч гэсэн АТГ дээр шалгагдаж байж магадгүй. Би шалгуулах эрхтэй. 

Хоёрдугаарт Даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй 19 удаагийн захирамжаар хорьж байгаа юм. Эдгээр захирамжууд дээр зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэсэн үндэслэлийг дурьдаагүй. Прокурорын тогтоол гараагүй зүйл дээр хүртэл цагдан хорьсон. 

2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр Сувд-Эрдэнэ шүүгч миний цагдан хориог болиулсан. Үүнээс 10 минутын дараа Ерөнхий шүүгч давж заалдах шатны шүүх хуралдаан зарласан, ямар ч баримт бичиггүйгээр... Ингээд өмгөөлөгчид аргагүй эрхэнд шүүгчээс татгалзаад, хурал хойшилсон. Тэр хурал хойшилж, намайг гарсаны дараа шүүх хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар, үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтний дүгнэлт, байр суурь маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан.

2023 оны наймдугаар сарын  9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон.  Чингис хаан банктай холбоотой судлагдаж байгаа удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. 

Гуравдугаарт 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр над дээр тогтоол ирсэн. Тогтоол ирэхэд  Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах юм уу эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан. Үүнийг яагаад шалгаж өгөхгүй байгаа юм бэ? 

Ерөнхий шүүг н.Халиун шалгагдаж байгаа тухай АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна" хэмээгээд шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. 


2
angry
0
care
2
haha
2
liked
1
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20