Зэвсэгт хүчний офицерууд бусдыгаа манлайлж орон сууцны түлхүүр гардлаа

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг 2023 оны 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, Хар зүрхний Хөх нуурт зохион байгууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 817 залуу офицер өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, чуулганаас гарсан санал санаачилгыг шийдвэр гаргагчдад уламжилжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа. Залуу офицерууд шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байхыг захиж, тэдний хүсэл мөрөөдөл, санал санаачилга, хөгжил дэвшлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв. Харин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр залуу офицеруудад хандан, Чуулганаас гарсан санал, санаачлага, зөвлөмж, уриалга зэрэг нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу офицеруудыг хөгжүүлэх, тэдний манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах үндсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг тодотгов.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 24-26-ны өдөр Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд болсон байна.Тэмцээнд 10 байгууллагын 80 офицер оролцож, цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Н.Дэлгэрмаа, мөн командлалын офицер, ахмад Г.Жавхлантөгс нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулж, баяр хүргэн, амжилт хүсэн ерөөв.Тэмцээний тусгай, гутгаар, дэд байрт шалгарсан залуу офицеруудад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар шагнал гардуулав.“Залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын хэсэг залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зориг нэмэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 43 цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулжээ. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус чуулганыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулах үүрэг чиглэлийг БХЯ-ны удирдлагуудад өгчээ. 




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 6 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 9 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 12 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 12 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 12 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 12 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 14 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 15 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 15 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 16 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 16 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 18 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр