Үдийн хоолонд шалгалт хийнэ

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах юм.

Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

-Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар дөрвөн иргэнийг аварч ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1135, аврах ажиллагааны 398, нийт 1533 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад тав орчим хувиар өссөн үзүүлэлт.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 161 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч зугаалж явсан 2306 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан гэлээ.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хяналтын камераар 28 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан. Нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн байна хэмээлээ.

Үдийн хоолонд шалгалт хийнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Үүнд:

  • Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
  • Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах.
  • Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах.
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өглөө.

Залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

Нийслэлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд:

-Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 731 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 59.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3136 бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна. Тодруулбал, 14 хоногийн хугацаанд 650 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 20 орчим хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл буурсан, хүний биед халдах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна гэв.





0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20