ТУЛГА ТОЙРСОН: Тал талхаа МАН-д, үлдсэн талаа өөртөө


Монголчууд бидний өдөр тутамдаа хамгийн ихээр хэрэглэдэг “Атар” талх 2446 төгрөгт хүрлээ. Улсын эдийн засаг хүнд, хөрш орон дайн тулаантай, цар тахалтай гэдэг шалтгаанаар сүүлийн гурван жил тасралтгүй өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж бүтэн талх иддэг байсан айл тал талх идэж, тал талх иддэг байсан нь кг гурилаар бин хайрч идэн өдөр хоногийг аргацааж байна. Үнийн өсөлт гэдэг зүйл жилийн жилд л байсан бас байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь эдийн засаг өссөн үзүүлэлттэй, мөнгөний эрэлт нэмэгдэж нөхцөл байдал сайжирсан ч эргээд унадаггүй. Энэ л гол асуудал. Ер нь бол улсын дотоод, гадаад асуудалтай үед иргэдийн амьдралыг залгадаг гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг төр тодорхой бодлого гаргах ёстой байсан. Гэвч МАН галын дөл өөдөө гэдэг шиг улам л эсрэг бодлогуудыг хийж ирсэн.

Тогтмол бага багаар өсөж байсан талх 2022 оны есдүгээр сард 1694 төгрөг байжээ. Харин 2022 оны 10-р сараас эхлэн 2146 төгрөг болон огцом нэмэгдсэн байна. Гэтэл энэ жилийн 9 сарын эхний долоо хоногийн байдлаар бүр 2500 төгрөг рүү дөхөж эхэллээ. Шалтгаан нь хойд хөрш дайнтай учраас улаан буудайн нийлүүлэлтээ зогсоож дотоодоос хэрэгцээгээ хангах нөхцөл байдалтай тулгарснаас эхлэлтэй. Гай газар дороос гэж яг энэ үеэр дотоодын тариалан эрхлэгчдийн техникийг ганц хөдөлгөдөг дизель түлшний үнэ нэмэгдчихсэн. Ингээд 650-700 мянгаар худалдаж авах тооцоотой байсан улаан буудайн тонн тутмын үнэ 1 саяд хүрэхээс өөр аргагүй болсон. Дотоодын үйлдвэрүүдийн хувьд түлш, татварын үнэ өндөр байгаа энэ үед улаан буудайн үнийг нэмэхээс өөр аргагүйг тайлбарлаж байв. Уг нь төр хэлсэн шигээ тариаланчдаа татвар, зээл дээр нь ялгалгүй дэмжсэн бол талхны үнийг хоёр дахин нэмэгдэх байдлаас урьдчилан сэргийлж чадах байлаа. Гэвч тариаланг дэмжих сангаас олгодог зээл, дэмжлэг нь тодорхой хэдхэн компанид л очдог. Уг нь зээлээ тэгш олгодог, татварын хөнгөлөлт дээрээ тодорхой арга хэмжээ авчихсан бол талхны үнэд дарлуулаад суухгүй байсан ч юм билүү.

Үнийн өсөлт, авлига, албан тушаалын хэргээр залуучууд “Ажлаа хий” гэх жагсаалыг эхлүүлэн жагсах үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үнийн өсөлтийн эсрэг чадах бүх зүйлээ Засгийн газар хийнэ гэж ам гарч байсан ч удалгүй төр үнийн өсөлтийг хүчээр барих боломжгүй болоод гаргуунд нь хаясан. Улмаар иргэдийн худалдан авах чадвар муудаж найман нэрийн хүнсний дэлгүүрүүд өрийн дэвтрээр дүүрч, талхаа таллаж авах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Төр хүчээр үнийг зохицуулах ёсгүй ч үнийн өсөлтийн эсрэг бодлого хэрэгжүүлж болдог гэдгийг эрх баригч МАН-ын дарга мартсан бололтой. Харин ч үнэ өсгөх бодлогуудыг тэд хийсэн. Ковидын үеэр 300 мянган төгрөг хүн бүрд тарааж өргөн хэрэглээний барааг өсгөсөн. Араас нь сонгуулийн өмнөх жил хийдэг “поп”-оо хийж цалин, тэтгэвэр нэмснээ зарлаж дахин дээд цэгт нь тулгасан. Нэмж болно дэмжиж болно гэхдээ үнийн өсөлтийн эсрэг бодлого л байх ёстой. Ямар ч бодлого байхгүй эрх баригчдаас гарч байгаа шийдвэр болгон иргэдийн амьдрал, нийгмийн хөдөлгөөнийг царцааж байна. Үнийн өсөлтдөө дарлуулж ядсан иргэд гадагш гараад түгжрэлд дарлуулна. Өвөл болохоор утаанд, зун болохоор үерт. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр энэ төрөөс нийгмийн амьдралыг сайжруулах бодлого, шийдвэр гарахыг хүлээсээр байтал монголчууд амьсгаа тасрах нь ээ. Энэ засаг, төр бидний амьдралд нөлөөлөх юу ч хийхгүй гэдгээ тодорхой харуулж байна. Татвар төлөөд л төрдөө итгээд л байдаг. Ердөө 10-хан сарын дараа сонгууль болж явах нь явж ирэх нь ирнэ. Тэр үеэр дахиад л сайхан амлалтуудаа ярих л болно. Ухаантай байж иргэдийн амьдралыг ийм байдалд хэн хүргэснийг иргэн та санах ойндоо тогтоож халдашгүй төрд ард түмний хайрыг мэдрүүлэх л үлдэж байна. 

Тал талхаа МАН-д үлдсэн талаа өөртөө

Татвар нэмэгдсээр МАН-ын хуримтлал өссөөр...


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 8 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07