Улсын цолтой бөх унахдаа зүй бус үйлдэл гаргасан гэх асуудлыг прокурор хүлээн авахаас татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.

Тодруулбал Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500,000 төгрөгөөр торгожээ.

Аймгийн цолтой нэг бөхийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100,000 төгрөгөөр торгосон байна.

Харин улсын цолтой нэг бөхийн барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

 

Эх сурвалж: УПЕГ


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20