Хотхоны бохирын шугамын холболт хийж байсан 26 настай залуу хөрсний нурангид дарагдаж амиа алджээ

Н.Мижидмаа
2023/09/13

Хан-уул дүүрэг 21-р хороо Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийн бүлэг дуудлагаар очиход “Жаргалант .....” ХХК-ны ажилчид шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч 2 иргэн 3х1,50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, 26 настай эрэгтэй Э нь дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Харин нэг иргэнийг Яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрсэдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
7
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 5 цагийн өмнө
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 5 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан 6 цагийн өмнө
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 22 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 22 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 22 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 22 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 23 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш Өчигдөр
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ Өчигдөр
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ Өчигдөр
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ Өчигдөр
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо Өчигдөр
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ Өчигдөр
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно Өчигдөр
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр