Талийгаачийн ах: Миний дүү ядарсан байж болно, яагаад зөвшөөрөлгүй эд эрхтэнг нь аваад төмөр утсаар оёод өгч байгаа юм бэ, маш их гомдолтой байна

Н.Мижидмаа
2023/09/13

Хүүхдүүдээ сургуульд өгөөд, өөрөө тэр сургуульдаа үйлчлэгчээр ажилладаг байсан 30 настай өрх толгойлсон Алунгуа бүсгүй 8-р сарын 6-нд хороололд явж байгаад машинд дайруулаад амиа алдсан. Нэгэнт амиа алдсан учир ар гэрийнхэн нь бусдад амьдрал бэлэглэнээ гээд талийгаачийн хоёр бөөр, элэгийг шилжүүлж авахыг зөвшөөрчээ.

Талийгаачийн цогцсыг эмнэлгээс гэртээ аваад ирэхэд хөлийн өвдөг, шагайг нь мөн зүсээд өөр эд эрхтэнгүүдийг нь аваад “малын мах жиргэсэн” мэт болгосон байсныг хараад ар гэрийнхэн нь шоконд оржээ. Осолд орохдоо тархиндаа гэмтэл авсан, элэг бөөрийг нь авахдаа цээж, хэвлийг нь зүсэх байтал өвдөг, шагайг нь зүсээд цаас үдсэн мэт оёод орхижээ.

Талийгаэчийн эд, эрхтэнг нь аваад төрөөс 3,5 сая төгрөг өгдөг хуультай аж. Гэтэл тэр мөнгөө тэндээс ав, эндээс ав гээд ар гэрийнхэнг залхаажээ. Одоо ч олдоогүй.

Талийгаачийг дайрсан жолооч оршуулгын зардлыг гаргах нь бүү хэл харин ч миний приусын урд гэрэл хагарсан гэж мөнгө нэхэмжилжээ. Амиа алдсан бүсгүйн буруу гэж хуулийнхан үзэж хэргийг нь хаана, ирж гарын үсэг зур гэж ар гэрийхэнг шахаж байгаа аж.

Одоо талийгаачийн 4,6,8 настай гурван хүү 35 км-ийн цаанаас эмээгээрээ сургуульдаа зөөлгөж, ээжийгээ хэзээ ирэхийг асууж эмээ өвөөгөө тарчлааж байна.

Бичлэгээр үзэх:


39
angry
1
care
1
haha
5
liked
30
love
90
sad
16
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 5 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07