Нийслэлийн долоон дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ


"Тавантолгой түлш" ХХК жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж шахмал түлшээ борлуулж эхэлдэг. Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өнөөдөр эхэлж Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж эхэллээ. Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлнэ.

"Тавантолгой түлш" ХХК өнөөдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна. Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна.

Энэ жил "Тавантолгой түлш" ХХК-ийн Баруун үйлдвэрт 4 шугам, Төвийн үйлдвэрт 2 шугам, Зүүн үйлдвэрт 7 шугам, нийт 13 шугам ажиллана.  Хоногийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 2,500-3,500 тонн байна.  

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхийн түлшний хэрэгцээг хангах үүргийг "Тавантолгой түлш" ХХК таван жилийн турш хариуцлагатай гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд шахмал түлшний технологийн горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түлшний чанар муудаагүй гэдгийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн баталдаг юм. Баяжуулсан нүүрс буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэх нь эхний алхам буюу богино хугацааны зорилт байсан бол "Тавантолгой түлш" ХХК дараагийн алхам болох хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хагас коксоор шахмал  түлш үйлдвэрлэж буй олон улсын чиг хандлагаас суралцаж, судалгаа, туршилтын ажлыг явуулж, технологи нэвтрүүлж, хагас коксын үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг шийдэх ажлуудыг шат дараатай хийж байна.  

Шахмал түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхаарууллаа. Хавар, намрын улиралд тэр тусмаа бороотой өдрүүдэд монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүд зуухан дахь түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа сугалж өрхөө бүтээж угаартах эрсдэлд ордог байна. Иймд ямар ч тохиолдолд яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг анхаарууллаа.



1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 6 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07