Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа


Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023” эхэллээ. Их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлсээр ийнхүү 19 дэх жилтэйгээ золгож байна.

Их, дээд сургуулийг 2024 болон 2025 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа,  дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн хувьд оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Тогтвортой хөгжилд миний оролцоо”, “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс сонгож, өөрийн үзэл бодлоо видео бичлэг эсвэл эссэ бичвэр хэлбэрээр илэрхийлж, сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо мөн хавсарган ирүүлээрэй.

Анкет хүлээн авах хугацаа: 2023.09.14 - 09.27-ныг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх

  • “Тогтвортой хөгжилд миний оролцоо”
  • “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс нэгийг сонгон чөлөөт контент бэлтгэн хавсаргах

2. Контентын хэлбэр:

  • Видео бичлэг
  • Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Анкет + бүтээлийн шалгаруулалт
  • Бүлгийн ярилцлага
  • Ганцаарчилсан ярилцлага

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийн 3 болон 4-р курсийн оюутан байх /оройн анги болон магистр хамаарахгүй/
  • Нийт бүрдүүлэх материал болон аль нэг контентыг бүрэн ирүүлсэн байх
  • Бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаяг болон 7575-1111 /1676/, /1699/, /1666/ утсаар холбогдон аваарай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 6 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07