БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ


Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/207 тоот  захирамжийн хүрээнд дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, явган болон унадаг дугуйтай зорчиж буй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх  арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж буй.  

Тэгвэл энэ сарын 16-17-ны өдрүүдэд БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан  ТҮЦ-үүдийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 28-р хорооны Засаг дарга ажлын алба,  “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн 2 дугаар  хэлтсийн алба хаагчид хамтран нүүлгэх арга хэмжээг  зохион байгууллаа.

Ингэснээр явган болон унадаг дугуйтай иргэд чөлөөтэй зорчихоос гадна  Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г,д Ф800мм-ийн гол шугамыг Ф1000мм голчтой болгон өөрчлөх ажлыг явуулахад саад учрахгүй болж байна. Тодруулбал, 1 дүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэлх нийт 3,4 км шугам сүлжээг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажлыг хийхээр болсон. Дээрх шугам сүлжээ, шинэчлэлийн ажил БГД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллыг хамарч байгаа юм.

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 28-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 11 минутын өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 17 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08