УИХ-ын гишүүн Б.Саранчимэг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын дээд түвшний уулзалтад оролцлоо

О.Шүрэнцэцэг
2023/09/19

Хүнсний талаар бодоцгооё, ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая уриан доор НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон Делойт компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзалтыг Нью Йорк хотноо есдүгээр сарын 18-ны өдөр боллоо. Уг уулзалтад дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд, тухайлбал Бангладеш улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал, Делойт компаний олон улсын Гүйцэтгэх захирал, улс орнуудын сайд нар оролцлоо.

Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б. Саранчимэг оролцож Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, малчид өвлийн хүйтэн улирлыг хэрхэн даван туулдаг арга замуудын талаарх туршлагаас хуваалцлаа.

Уулзалтаар дэлхийн хүнсний хангамж, хүнсний тогтолцоог тогтвортой, даван туулах чадавхтайгаар хөгжүүлж ТХЗ-уудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах тухай санал солилцлоо.

Түүнчлэн ЮНИДО-ын Инновацын лаб, Делойтын Хүнсний ирээдүйн санал санаачлаг зэрэг арга туршлагуудад үндэслэн хүнсний тогтвортой, даван туулах чадавхтай системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ.


Энэхүү уулзалт нь COP 28, Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын үеэр зохион байгуулагдах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.



1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20