Сурагчдын хордлогын дүгнэлт гартал 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр боллоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагчаас бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад 16-17 цагийн үед ханджээ. Цагдаа болон эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж, ангийг битүүмжилсэн байна. 

21 сурагчийн зургаа нь зүрх дэлссэн учир /ЭХЭМҮТ/-д хүргүүлсэн бол бусад сурагчийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Хордлого юунаас болсныг тогтоохоор шинжилгээ авч байна гэж холбогдох албаныхан мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө: Урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар анги 34 тоот ангид хичээллэж байсан, ангийг битүүмжилсэн. Ангид 54 хүүхэд хичээллэж байснаас хордлогын шинж тэмдэг илэрсэн зургаан хүүхэд ЭХЭМҮТ-д эмчилж байгаа бол бусад хүүхдийг дүүргийн Эрүүл мэндийн төвд үзлэг, шинжилгээг хийж байна. Хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг  анх 15.00 цагийн үед илэрсэн гэдгийг хэлж байна. Эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандсан. Мэргэжлийн багийнхан ажиллаж байна. Дүгнэлт гарах хүртэл маргааш хичээлийг цахимаар явуулна.  "Монгол бизнес" дээд сургуулийн байранд дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа. Холбогдох байгууллагуудаас сургуулийн орчин нөхцлийг сайжруул гэж шаардлага тавьж ирсэн боловч түрээслүүлэгч тал анхаарч ирээгүй байна. Арга буюу энэ байрыг түрээсэлж байгаа.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирал Д.Ган-Уяа "Хичээлийн эхний цаг буюу 13.15 минутад дуу хөгжмийн хичээл ороход янз бүрийн шинж тэмдэг илрээгүй. Дараагийн цагт технологийн хичээл орох үеэр сурагчдын дотор муухайрч байна гэж хэлэхэд нь багш нь гаргасан байна. Гуравдугаар цагт хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрч, эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад хандсан. Шинж тэмдэг илэрсэн бүх хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Анхны шинж тэмдэг нь толгой нь өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрсэн байна. Гэнэт муухай үнэр гарсан гэдгийг хамгийн хойно сууж байсан хүүхэд хэлсэн байна. Зургаан хүүхэд эмчлүүлж байна. Бусад хүүхдийн эцэг эхчүүдтэй байнгын холбоотой байна. Хүүхдүүд тайван байгаа" гэлээ. 


3
angry
1
care
0
haha
5
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20