Ж.Ганбаатар: Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоор болсон тухай мэдээлэл  гарсан билээ.

Тэгвэл уг асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ний тогтоолоор ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглосон. Уг тогтоолыг тодруулж, Гадаад харилцааны яамнаас албажиж, манай яаманд ирсэн.

Тогтоолд тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэдэг нь Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой.

Өөрөөр хэлбэл, "Роснефть" компаниас манай руу экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Тогтоолыг уншаад үзэхэд манай импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй гэж ойлгож болно. Гэвч үүнийг тодруулж байгаа. АИ-92, АИ-95 шатахууны хувьд хоригт орсон.  Энэ нь ямар нэгэн улс төрийн шалтгаантай зүйл биш.

Гурван сарын өмнөөс ОХУ-ын шатахууны үнэ зах хязгаар нутагтаа нэмэгдсэн. Тиймээс үнийг нь тогтворжуулах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ хүрээнд тогтоол гарсан. Зөвхөн Монгол Улс багтаагүй. Дэлхийн бүх улс хамаарагдаж байгааг хэлье.

ОХУ дотооддоо шатахууныг дийлэнх тохиолдолд евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай хэрэглэж буй нь евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Үүнийг хоёр хоногийн дараа мэдээлнэ.

Тогтоолд Засгийн газрын комисс хоорондын гэрээтэй бол хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг өгүүлбэр байгаа.


2
angry
0
care
2
haha
0
liked
1
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20