Ноолуурын аж үйлдвэрийн хурал чэнхэд болж өндөрлөлөө

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Ноолуурын аж үйлдвэрийн хурал чэнхэд болж өндөрлөлөө. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужийн Чэнхэд амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш Монголын ноос, ноолуурын холбоо БНХАУ-тай хамтран зохион байгуулж буй тус хуралд манай улсын 30 гаруй ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгж оролцож санал солилцов.

Дэлхий даяар 15 мянган тонн ноолуур эргэлддэгээс Хятад улс 10 мянган тонн ноолуур эргэлдүүлж байна. Энэ нь дэлхийн нийт ноолуур гаралтын 67 хувийг эзэлж байгаа юм.

Ноолуурын нийслэл Чэнхэд манай улсын нийт ноолуурын 80 хувь экспортлогдож байна. Статистик тоогоор 2018 онд манай улс 120 мянган ам.долларын өртөг бүхий 5.5  мянган тонн ноолуурыг Хятадад экспортолсон ба энэ нь Хятадын ноолуурын импортын дийлэнхийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд Хятад манай улсаас 350 мянган ам.долларын 7.6 мянган тонн ноолуур импортолсон нь 70 хувийн өсөлттэй гарчээ.

Аж үйлдвэрийн хурлын хүрээнд ноолуурын үзэсгэлэн, худалдаа болон ноос, ноолуурын үйлдвэрүүдээс тоног төхөөрөмжийн туршлага судлах аялал зохион байгуулсан нь хоёр улсын ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг ахиулах, хөрөнгө оруулалтын харилцан санал солилцох боломж байлаа. Мөн Хятадын ноолуурын музейгээр зочлуулж, ноолуурын загварын чиг хандлагыг мөн сонирхууллаа.

Чэнхэгийн ноолуурын үзэсгэлэн, худалдааны 30 жилийн ой энэ онд тохиож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20