Баянзүрх дүүрэгт гарааш буулгасан 38 байршлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан тохижуулжээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Баянзүрх дүүргийн 600 гаруй төрийн алба хаагч, ажилтантай уулзаж, ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөрөө танилцуулав.

Баянзүрх дүүргийн хувьд 127,339 өрх, 434,976 хүн амтай бөгөөд дүүргийн оршин суугчдын тоо жилд дунджаар 5.76 хувиар өсдөг байна. Тус дүүргийн хувьд хүний хөгжил, тэр дундаа боловсролын салбарт голчлон анхаарч байгаа аж. Тухайлбал, энэ онд 29 сургуулийн ариун цэврийн өрөөг шинэчлэн, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс 11 байршилд камержуулалт бүхий тохижилт хийсэн байна. Мөн хороо бүрд эрүүл мэндийн явуулын тусламж, үйлчилгээг үзүүлэн,  архины хамааралтай 79 иргэнийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангажээ. Үүнээс гадна хүүхэд хамгааллын байр байгуулж, гэрлэх ёслолын өргөөг тохижуулаад буй. Түүнчлэн төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дурдав.

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 300 га газарт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 20 хувь, Дарь эх цогцолборын бүтээн байгуулалт 45 хувьтай байгаа юм. Мөн Улиастайн гүүрний ойролцоо экстрим спортын талбай бүхий худалдаа, үйлчилгээ, аялал зугаалгын бүс бий болгох ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, туслах авто замуудыг холбох 30.4 км авто зам тавьжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 77 байршилд 1635 гарааш буулгаж, 38 байршилд иргэдийн саналд үндэслэн тохижилт хийсэн. 2024 онд үлдсэн 39 байршлыг тохижуулахаар төлөвлөөд байна.  Мөн орон сууцны хороолол дундах 11,452 м хашаа, хайсыг чөлөөлсөн бол стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг 17 хороонд байгуулжээ.  Ирэх онд уг ажлыг үргэлжлүүлж, дахин 13 хороонд байгуулах аж.

2020 онд дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн 13,263 шон байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 21,590 шонтой болж, гэрэлтүүлгийн хүрэлцээ 85 хувьд хүрсэн байна.

Дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, Шархад дэд төвийн бүтээн байгуулалтад анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, СӨХ-ны хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байгааг Хотын даргад уламжиллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийг бодлогын хэмжээнд бүх тал дээр нь дэмжин ажиллаж, эмнэлгийн хүртээмжийг сайжруулах тал дээр голчлон анхаарна гэдгээ илэрхийлж байв.

Мөн тэрбээр Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж байгааг дурдан, Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 8 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 8 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 8 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 10 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 11 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 13 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 13 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 14 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 14 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 15 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 15 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр