“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ


“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга энэ сарын 23-наас 25-ны хооронд Чойбалсан хотноо зохион байгуулагдаж буй.

Өнөөдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг, Манжуур хотын албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон Хөлөнбуйр хотын бизнес төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ДБЭХС ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл бүтээн байгуулалт, Дорнод бүсийн "Үйлдвэр технологийн парк", Улаанбаатар төмөр замын “Баянтүмэн” тасгийн үйл ажиллагаатай танилцав.

Дорнод аймаг нь Монгол Улсын Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж буй аймаг бөгөөд БНХАУ, ОХУ-тай 6 боомтоор хиллэж Зүүн хойд азийн зах зээлд гарах хамгийн ойрын гарц бүхий бүс нутаг.

Дорнод Бүсийн Эрчим хүчний систем ТӨХК нь хүчин чадлаа нэмэгдүүлж 2024 онд ашиглалтад бүрэн орсноор Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, 25039 айл, 3133 ААН, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүд болон бусад үйлдвэрийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Мөн “Дорнод” бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк нь 4 улиралд мах махан бүтээгдэхүүн, малын түүхий эдийг үйлдвэрлэн экспортод гаргаж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр зам барих ажил концессын гэрээгээр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын төдийгүй Орос, Хятадын тэнгист гарах хамгийн дөт, стратегийн чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг болох юм.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

ОХУ болон БНХАУ-ын албан төлөөлөгчдөд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдгээр үйлдвэр, бүтээн байгуулалтыг танилцуулж байна.



“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

0
angry
0
care
2
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
2024/01/05
0
0
ЗҮГЭЭР ТАМСАГАА АВЪЯА
Хариулах
Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 14 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 16 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16