Ноолууран цамцны улирал ирлээ


Навчис шарласан налгар намрын өдрүүдэд загварлаг ч дулаахан байхыг хэн хүнгүй хүсэх нь гарцаагүй. Гэхдээ яаж? Бид энэ удаад “ГОВЬ”-ийн намар өвлийн “Ванилла–Органик 23-24” цуглуулгыг хэрхэн загварчлан өмсөх боломжтой бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ. Бяцхан зөвлөгөө маань уншигч таны цайны цагийн амттай хачир болно гэдэгт итгэлтэй байна.

Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай өглөө нь хөрж өдөртөө халдаг цаг агаарт хэрхэн хувцсаа тохируулах вэ гэх асуудал багагүй толгой гашилгаад амждаг. Харин азаар бидэнд цагаан алт гэж нэрлэгдэх түүхий эд болох ноолуур байдагт нь баярламаар. Баярлан бахдаж буйн учир нь ноолуураар бид ямар ч урлал, бүтээгдэхүүнийг хийж болох бөгөөд дээр дурдсанчлан манайх шиг уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой түүхий эд байхын зэрэгцээ халуунд хөрж, хүйтэнд илчээ төөнөж байдаг тул таны биед нийцэх хамгийн таатай түүхий эд юм. Ноолууран урлалаар чанарыг урладаг “ГОВЬ”-ийн бүтээгдэхүүний загвар болон чанарт эргэлзэх нэгэн ховор. Ингэж хэлхийн учир нь “ГОВЬ” саяхан намар өвлийн улиралд зориулсан “Town and Country”, “Ванилла- Органик” 23-24 цуглуулгуудаа тус тус танилцуулсан бөгөөд дээрх цуглуулгын загварууд нийтлэлийн эхэнд дурдсанаар таныг хүйтэнд загварлаг, дулаахан байлгана гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь ноолуураар чанарыг урлаж байна шүү дээ.

ГОВЬ-ийн Ванилла – Органик” 23-24 цуглуулгыг хэрхэн загварчлах вэ?

Гараар сүлжсэн мэт том сүлжээстэй энэхүү загвар нь хуучиршгүй өнгө төрхийг бүрдүүлэхээс гадна өндөр зах, их биеийн сүлжээс нь яг л 1970,80-аад оны сүлжмэл хувцасны трендийг танд мэдрүүлэх болно. “Vintage” хэв маягийн энэхүү кардиганыг оффис болон өдөр тутмын хувцаслалтад загварчлан өмсөхөд тохиромжтой.

Сүлжмэл бүтээгдэхүүний нэрийн хуудас болсон кебель болон ажур сүлжээсний тоглолт бүхий энэхүү загвар нь романтик бөгөөд хээнцэр дүр төрхийг цогцлооход танд туслах болно. Их бие болон ханцуйн деталь хэт бариу болон сул биш тул дотуур нь свитер болон оффис загварын цагаан цамц давхарлан өмсөж олон  өнгө төрхийг бүрдүүлэхэд тохиромжтой.

“Ванилла–Органик 23-24” цуглуулгаараа ноолууран дээр сүлжмэлийн тоглолтуудыг хамгийн тааламжтайгаар тусгасан кардиганы сонголтуудыг танд санал болгож байна. Сэрүүний улиралд дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх задгай энгэртэй урт сүлжмэл кардиган нь үнэ цэнийг илтгэсэн цэмцгэр хийц болон сонгодог хэлбэр, ноолуурын өөрийнх нь өнгийг онцолсноороо өмсөх үед таныг илүү хээнцэр харагдуулна.

Таны энэ намар өвлийн ухаалаг хувцасны шүүгээний сонголтод ГОВЬ-ийн “Ванилла - Органик 23-24" цуглуулгын шинэхэн загварууд багтана гэдэгт итгэлтэй байна.

НАМАР ӨВЛИЙН “ВАНИЛЛА – ОРГАНИК” 23-24 ЦУГЛУУЛГАД БАГТСАН БУСАД ЗАГВАРУУДААС:


0
angry
1
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 3 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07