Хэрлэн сумын 2-р багт 7 настай хүү гэртээ ирээгүй тухай дуудлага Цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэх, шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу Онцгойн 20 аврагч, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах Улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэг бүхий баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна