ИБУИНХУ​-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи манай улсад айлчилж


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блит болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өнөөдөр Батлан хамгаалах яаманд зочилж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд анх удаа, Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр айлчлан ирж буйд баяртай байгаагаа уламжлаад, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна гэдгийг онцлов. Мөн “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн боловсрол, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.

ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи Монгол Улсад айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа хариу илэрхийлж, Батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашид идэвхжүүлэх, олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг тодотгов.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 1 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07