Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг байдаг аж. Ерөнхий сайд Булган аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай  эхлээд танилцлаа. 2022 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан байна. Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх сувиллын яслийн барилга нь хуучирч мууджээ. 1957 онд ашиглалтад орсон, 66 жилийн настай одоогийн барилга яслийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахааргүй болсон байна. 40 хүүхэд авах хүчин чадалтай ч Булган сумын хэмжээнд яслид хамрагдах хүүхэд илүү олон байдаг ажээ. Тиймээс шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан.

Ерөнхий сайд дараа нь Булган аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө.  

Орон нутагт орон сууц шинээр барьсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан-Уул, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50, бусад аймагт 90 хувь хөнгөлнө. Төрийн албан хаагчдад  орон нутагт ажилласны нэмэгдэл олгож байгаа.
Булган аймаг 61,7 мянган хүн амтай, 3,9 сая малтай, улсын төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг учир 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлох, эдийн засгаа хэрхэн томруулах вэ гэдэгт аймгаараа нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал гээд төрөөс газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олгож буй дэмжлэгийн талаар танилцуулав.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах аймаг бүрийн саналыг авч байгаа бөгөөд Булган аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэллээ. Тус аймагт 37 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас ирэх онд долоо нь ашиглалтад орно.  
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад булганчууд талархал илэрхийлээд дэмжихээ илэрхийлсэн. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлыг хөндсөн. Залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх, аймгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийн зохицуулалт, орон нутагт намчирхалт, талцал их байгааг зохицуулах, Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар 90 орчим иргэн санал хүсэлт хэлж, асуулт тавьж сайд нар хариуллаа.

Булган аймгийн иргэдийн эрэмбэлсэн саналд үндэслээд Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Баян-Агт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл

Zarig.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалангийн усан цэнхэр дээл эрэлттэй байна 1 цагийн өмнө
Байр суурь: Биржийн тухай хуулийг батлуулснаар нүүрсний “хулгай” зогссон 2 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Unread 100: Changemakers-т багтсан “Үндэсний Эвсэл”-ийн гишүүд хэн байв 6 цагийн өмнө
Ц. Жадамбааг мэтгэлцээнд бусдаасаа илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярьсан гэж дүгнэжээ 8 цагийн өмнө
Хотын реформын автор Э.Бат-Амгалан 8 цагийн өмнө
Ховдынхныг хамгийн сайн сонсож, үгийг нь төрд дамжуулдаг гишүүн 8 цагийн өмнө
УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцов 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
НӨАТ-ын тохирлоос нэг иргэн супер азтан болжээ 10 цагийн өмнө
Б.Тулга: Хонгилоор чирэгдэж нэг сар хоригдоход гэр бүл минь надаас илүү шаналсан 10 цагийн өмнө
"Цагдан хоригдож байгаа иргэд оршин суугаа газраас нь хэн нэр дэвшиж байгаа талаарх ямар ч ойлголт, мэдээлэлгүй байна" 11 цагийн өмнө
''Зукерберг Монголд төрсөн бол Компьютер ланд-д компьютер форматлаад сууж байх байсан даа'' 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрханчуудад бодлого, зорилтоо танилцууллаа 11 цагийн өмнө
ХЭҮК: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй 11 цагийн өмнө
ХҮН нам сонгуульд ялбал Т.Доржханд Ерөнхий сайд болно гэв 11 цагийн өмнө
Нойрмоглож залхав! 12 цагийн өмнө
НОБГ: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй 12 цагийн өмнө
​ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ЗҮТГҮҮР 13 цагийн өмнө
Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй 13 цагийн өмнө