Солонгосын "Daewoo" үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн байдаг.
НЗДТГ-аас "Daewoo" үйлдвэрийн тэдгээр автобус шинэ, хуучин эсэхийг тогтоолгох Ажлын хэсэг гаргана хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл нийтийн тээвэртэй холбоотой дээрх асуудалд Авлигатай Тэмцэх Газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна