Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

О.Шүрэнцэцэг
2023/10/03

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр үнэт цаасны компанид олголоо. Түүнчлэн хуралдаанаар “Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг мөрдүүлэх зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олголоо. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжаалагдах зохицуулалтын орчин бүрдэж, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдлээ. 

Мөн “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”-д заасан хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шалгуурыг хөнгөвчлөхтэй холбоотой зохих өөрчлөлтийг баталлаа. Үүний зэрэгцээ нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх,  нэг компанийн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах, нэг хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө. 

Банк бус санхүүгийн зээл олгох болон гадаад валютын арилжаа эрхлэх мөн банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт таван компанид тус тус олгохоор шийдвэрлэв. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсний зэрэгцээ нэг компанийг барьцаалан зээлдүүдэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэхээр, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компани, нэг иргэнд олгохоор шийдвэрлэсэн юм. Харин хоёр компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20